Онцлох мэдээ: Дөрөвдүгээр сарын11-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Имйд ард иргэд хаврын шар усны усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 24 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа

2021 оны 02 дугаар сарын 25-ны 08 цагаас 2021 оны 02 дугаар сарын 26ы 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Хөвсгөлийн баруун хэсэг, Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтай, Архангайн хойд хэсэг, Завханы зарим газраар 0.0-6.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Говь-Алтайн Баян-Уулд 6.0 мм, Завханы Завхан, Ховдын Алтай 4.0 мм, Говь-Алтайн Алтай, Жаргалант, Завханы Тосонцэнгэл, Цагаанхайрханд 3.0 мм, бусад хэсгээр 0.0-2.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баян-Өлгий, Архангайн баруун хэсэг, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Дорноговийн хойд хэсэг, Ховдын өмнөд хэсгээр 1-23 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 23 см, Хөвсгөлийн Цагааннуурт 20 см, Сэлэнгийн Хүдэрт 18 см, Завханы Баян-Уулд 17.0 мм, Завханы Яруу, Увсын Давстад 15 см, бусад хэсгээр 1-14 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-16 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгороор -11...-20 градус, Алтай, Xaнгaй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Сэлэнгэ, Ерөө, Xэpлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -1...-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар +8...+17 градус, бусад нутгаар +2...+7 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-11 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-19 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгороор  -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэpэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +4...-1 градус, бусад нутгаар -2...-9 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт цас ороoгүй байна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.  Шөнөдөө Багануур, Тэрэлж орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -1...-3 градус, өдөртөө +2..+4 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/04/16

17 цаг

4 39
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2021/04/16

6 42
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store